Таны бүх ачаа даатгагдлаа

Blog Single

Манай компанийн үнэт зүйлс болсон эрхэм харилцагч та бүхний эрсдлийг хуваалцаж, цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд бидний зүгээс Ачаа тээврийн даатгал/Cargo insurance/ -д үнэ төлбөргүй хамрагдах боломжийг таньд олгож байгаагаа дуулгахад таатай байна. 2018 оны 5-р сарын 14-ны өдрөөс хойш баталгаажсан бүх захиалга энэхүү Ачаа тээврийн даатгалд хамрагдсан болохыг мэдэгдэж байна. Даатгалын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

Даатгалын ерөнхий нөхцөл:

  • Даатгагч: Бодь Даатгал ХХК
  • Даатгалын хугацаа: 2018.05.14 – 2019.05.14
  • Даатгалын зүйл:
    • Гадаад ачаа тээврийн даатгал
    • Дотоод ачаа тээврийн даатгал
  • Нэг удаагийн тохиолдолд хүлээх хариуцлага: 1 тэрбум төгрөг

Даатгалын давуу тал:

Blog Single

Даатгагдсан эрсдлүүд:

  • Бүх төрлийн гал түймэр, дэлбэрэлт, газар хөдлөлт
  • Ачаа барааг тээвэрлэх, тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, шилжүүлэх, байршуулах, бэхлэх үеийн эрсдэл
  • Ачаа барааг хүлээн авагчийн агуулах хүргэх хүртэлх хугацааны тээвэрлэлт
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл
  • Хөлөг онгоц хайрдах, живэх, хөмрөх; агаарын хөлөг унах
  • Тээврийн хэрэгсэл онхолдох, живэх, хөмрөх, агаарын хөлөг унах
  • Хөлөг онгоцноос бараа унах, хаягдах бараа нурах зэргээр бүрэн болон хагас сүйрэх
  • Хулгай, дээрэм, халдлага, далайн дээрэм, хорлон сүйтгэх ажиллагаа
  • Химийн бодисын нөлөөлөлд өртөх, гэмтэх, чингэлэгт унаж нурах, цоорох, хагарсанаас үүдэн битүүмжлэл алдагдах эрсдэл
  • Нэмэлт зардлын эрсдэл: ачаа барааны хохирлыг сэргээхэд гарах хохирлыг тодорхойлох, үнэлэх, хохирлыг бууруулахаар авсан арга хэмжээний зардал
  • Ерөнхий дундаж (General Average ) Үүссэн нөхцөл нь бусад ачаа болон хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлж байгаа тохиолдолд тээвэрлэлтийн замналыг өөрчлөх
  • Ачилт бэхэлгээнээс үүдсэн эрсдэл гэх зэрэг даатгалын гэрээний хасалтанд заагдаагүй бүх төрлийн эрсдэлээс даатгана

Өөрийн хүлээх хариуцлага:

Ачаа барааны эзэмшигч нь даатгалын нөхцөлд өөрийн хүлээх тодорхой хэмжээний хариуцлагатай байна. Учирсан хохирлын төрлөөс хамааран өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ  0  хүртэл хувьтай байна. Жишээ нь учирсан хохирол доорх байдлаар бол:

  • 500,000 - 5,000,000 төг: 10%
  • 5,000,000 - 10,000,000 төг: 5%
  • 10,000,000-с дээш: 0%

Даатгалд хамаарахгүй нөхцлүүд:

  • Даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах зардал
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хохирлын нэхэмжлэлийг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоногийн дотор даатгагчид гаргаагүй бол
  • Учирсан хохирлоос үүдэн гарсан сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар, торгууль, алданги
  • Нотолгоогүй хохирол, даатгагчтай тохиролцолгүйгээр хохирлын бодит хэмжээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдол
  • Агуулахын эрсдэлүүд. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай хамааралгүй агуулахад байх үеийн эрсдлүүд
  • Амьд амьтан, бэлэн мөнгөний тээвэрлэлт, үлдэгдэл өртөгийн даатгал
  • Тухайн ачаа барааг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, хураах, устгалд оруулахаас үүдсэн хохирол
  • Багц даатгалын гэрээнүүд (Газрын болон Далайн тээврийн даатгалаас бусад багц даатгалын гэрээний хамгаалалтууд)
  • Олон Улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (Joint Cargo Committee / JCC ) –с зарладаг жагсаалтад онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй гэж тусгагдсан улс орнуудыг дамжин өнгөрөх, тус бүс нутаг улс орнууд руу тээвэрлэсэн болон тэндээс тээвэрлэсэн ачаа бараа.